![Jungle-дах хэдэн аргууд [Potm]](http://www.goodgame.mn/_nw/52/79494716.jpg)
За сайн байцгаана уу? Та бүхэндээ хэдэн Potm-оор фарм-дах хэдэн аргуудыг бэлдлээ. Маш хурдан байгалдах чадвартай баатар юм байна.
Jungling Guide - Байгалдахад суралцахуй За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаад хэрхэн зөв хурдан байгалдах аргыг танилцуулж байна. Jungling ( байгалдах ) нь сүүлийн үеийн тоглолтуудад илүү ихээр харагдах болсон. Support lane-ы баатруудад энэ нь их хэмжээний EXP, мөнгө, гэнэт ганк хийх боломж мөн багийн баатрууддаа сул коридор гаргаж өгдөгөөрөө давуу талтай. Агуулга: Дээрх бичлэгийг үзээд доорх зааврыг уншаад яваарай. 1) Creep Stacking ( 0:20 - 0:35) - Creep Stacking гэж байгалийн амьтадыг сэрдэг цэгээс хойшоо татахыг хэлэх бөгөөд энэ үер шинэ "байгал" төрөх болно, өөрөөр хэлбэл байгал үржүүлэлт. Жич: 30 сек тутам шинэ "байгал" төрдөг. 2) Respawn Box ( 0:35 - 0:50 ) - Байгалын амьтад төрдөг цэг. Ихэнх байгалын цэгүүд дэх амьтадыг тусгай заасны дагуу үржүүлэх хэрэгтэй. ( Сумны дагуу creep stacking хийх хэрэгтэй ) 3) Creep Pull Time ( 0:51 - 1:20 ) - Байгалын амьтадыг татах хугацаа. Respawn box болгон өөр өөр байдаг. Тулдаг амьтад байна уу, range-ы амьтад байна уу гэдгээс хамааран 48-58 секунтын хооронд татах хэрэгтэй. Гэхдээ бүх байгалын амьтад 51-54 секунтэд баталгаатай татагдана. Centaur, Kobold Taskmaster-тай амьтадыг бол 57-58 секунт болж байхад татахад creep stacking болж чадна. 4) Double, triple, quadruple stacks ( 1:25 - 2:05 ) - Нэг дор 1, 2, 3, 4 байгал зэрэг үржүүлэх. Олон юниттэй бол (Lycan, Broodmother, Furion, Enigma г.м баатрууд) Ctrl + "дугаар" коммандаар бүгдийг нь дугаарлаж байгаад Shift коммандыг ашиглаж 1 удаад 4 ч байгал үржүүлж болохыг үзүүлж байна. 5) Auto Stacking ( 2:05 - 2:32 ) - Автоматаар үржүүлэх (Заагаад орхичихсон байхад өөрөө үржигдээд л байна). Shift коммандыг auto stack хийхэд их ашигладаг. Үүнийг ancient-ууд (том байгал) дээр ихэвчлэн үйлддэг. Жич: хаана shift комманд хэрэглэсэн байгааг Map дээрээс хараарай. 6) Gold, Exp ( 2:33 - 2:43 ) - Үржүүлсэн байгал нь 400-700 орчим голд өгдөг бөгөөд төдий чинээ их EXP өгнө. Харин үржүүлсэн "Том байгал" 1500-1800 орчим голд өгдөг. Гэхдээ энэ бүгдийг чи нэг дор алж чаддаг байх хэрэгтэй, эс бөгөөд дийлэхгүй учир битгий хэтрүүлж үржүүлээрэй. 7) Creep Pulling ( 2:45 - 4:00 ) - Цэрэг татах. Энэ нь илүү бага damage аван (аюулгүй) байгалдахыг хэлж байгаа юм. Satyr, Dark Troll, Poison knoll, Healing Troll, Ghost camp-ууд бараг татагдах боломжгүй. Зарим цэргүүд мод устсан байхад л татагдах боломжтой. Байгал татаж байх явцад замд өөр нэг баатар эсвэл цэрэг гарж ирэхгүй байх талаар анхаарлаа хандуул. Мөн Centaur–тай camp илүү хурдан татагддаг харин Satyr, Dark troll-той байгалуудын хувьд цагийг сайн тохируулах хэрэгтэй.

Double, triple pull ( 4:00 - 4:59 ) - Нэг хороо цэрэг татаж чадсан бол (1 wave) энэ цэргүүд дээрээ өөр байгалын амьтадыг авчиран double triple pull хийх боломжтой. Цэрэг татах хүндрэлтэй байгаа бол заавал jungling хийх гэсний хэрэггүй. Хэт их цэрэг татах нь коридорт байгаа баатруудаа аюулд учруулах боломжтой. Жич: Rexxar triple pull хийж байгааг та бүхэн үзнэ. 9) Neutrall Aggro system ( 5:00 - 5:30 ) - Хэрэв үнэхээр сайн "байгалчин" болмоор санагдвал байгалын цэргүүдийг сайн судлах хэрэгтэй. Aggro range = 300 range. Энэ нь байгалын цэргүүд auto attack хийхэд хүрдэг range юм. 300 range ойртчихоод буцаад налах хэрэгтэй. (Zeus-ыг сайн ажиглаарай) 10) Orb Effec based attack( 5:30 - 6:00 ) - Ghost, Poison Knoll гэх мэт orb effect-тэй аттактай "байгалууд" ямар ч тохиолдолд шууд баатар луу нь дайрдаг. (Lycan-ы чононуудыг биш өөрийг нь цохиж байгааг харж байна) 11) Healing Troll ( 6:05 - 6:15 ) - Healing Troll-той camp-уудын байгалын амьтадыг Aggro-оор нь татдаг. Өөрөөр хэлбэл цохиж болохгүй бөгөөд ойртчихоод буцаад налах хэрэгтэй, хэрэв цохисон тохиолдолд Healing Troll цэргээ эмчлээд байрнаасаа хөдлөхгүй болно. Ингэснээр Creep Stacking алдагдана. 12) Sleeping Camps ( 6:15 - 7:00 ) - Шөнө болоход байгалын амьтад унтддаг эднийг цохихгүйгээр сэрээхийн тулд дардаг item-уудаа хажууд нь ирж байгаад (300 range-ы зайд) дарах ёстой. Ингэснээр тэд сэрж байгаад та бүхэн харж байна. Үүний учир нь энэ дардаг item-үүд нь 400 range-д 0 damage үзүүлдэг юм. 0 ч бай 100 ч бай damage үзүүлж л байвал амьтад сэрэх учиртай байдаг нь үүгээр илэрч байгаан. (Invoker-ыг та бүхэн энийг яаж хийж байгааг харна) 13) Creep attack (7:00 - 7:30) - олон амьтан байхад хамгийн түрүүнд aura-тай амьтанг нь алж байх хэрэгтэй. Учир нь энэ амьтан нь амьд байгаал байвал бусдыга илүү хүчтэй байлгаал байна. Мөн Stout Shielt, Poorman's Shield авчихсан явж байх үед хамгийн түрүүнд хамгийн хүчтэй өндөр DPS-тэй амьтанг нь алсаны дараа жижиг амьтадыг нь алах хэрэгтэй. 14) Counter warding (7:30 - 7:49) - Байгалын амьтад харанхуй үед төрдөг. Тийм учраас эсрэг тал чинь байгалдуулахгүйн тулд ward зоосон бол тэр ward-уудыг яаж зөв устгав вэ гэдгийг бичлэгийн дараах хэсгээс харна уу (Lich, Venomancer) 15) Right method (7:50 - 8:10) - Сануулж хэлэхэд бүх баатар байгалдахад тохиромжтой биш. Зарим баатрууд pull хийхэд илүү тохиромжтой, зарим нь creep stacking хийхэд илүү тохиромжтой байдаг бол naix гэх баатрууд аль ч аргыг хэрэглэлгүйгээр зүгээр байгалдахад илүү тохиромжтой байдаг. 16) The end (8:15 - 9:00) - Байгалдах болон фарм хийж байгаа ч гэсэн Dota бол багын тоглоом тийм учраас юу ч хийж байсан багтаа тус болох зүйлсийг давхар хийх хэрэгтэй. Жишээ нь: амь болон манагаа тодорхой хэмжээнд байлга, (байгалдаж байхдаа битгий үр) ингэснээр гэнэт гарж ирэн gank хийчихэд буцаад байгал руугаа орж болно. Мөн rune бол ганц solo mid явсан баатарт ч биш байгалдаж буй баатарт мөн адил чухал зүйл юм. Өөрөө авж чадахгүй бол rune-ээ хүнийхээ өмнөөс байнга шалга. Байгалдахад амжилт олох зүйл бол - Болгоомжлол. Байгалдаж байхдаа битгий хэт улайр, анхаарлаа minimap дээрээ байнга хандуулж бай.